Парисын мастерууд тэмцээний хоёрдугаар шатанд БНСУ-ын тамирчин Чун Хеоныг буулган авснаар Испаний теннисчин Рафаэл Надал мэргэжлийн теннисчдийн чансаанд тэргүүн байраа баталгаажуулж чадлаа.
Уг чансааг гаргаж эхэлснээс хойш буюу 1973 оноос хойш бүтэн жилийн чансааг тэргүүлэх болсон 30 буюу түүнээс дээш настай анхны бөгөөд хамгийн хөгшин чансааг тэргүүлэгч болж түүхэнд нэрээ бичүүлэх нь.
Энэ нь түүний хувьд уг чансааг тэргүүлж жилийг үдэж буй дөрөв дэх тохиолдол юм. Тэрбээр 2008, 2010, 2013 онуудад мөн уг чансааг тэргүүлж байсан юм.
“Би бүх зүйлд маш их баярлаж байна. Үнэхээр гайхалтай жил байлаа. Одоогоос яг нэг жилийн өмнө би улирлын төгсгөл гэхэд дэлхийн чансааг тэргүүлээд зогсож байх юм чинээ төсөөлөөгүй байсан. Миний хувьд маш их ач холбогдолтой зүйл болж байна.
Гэхдээ тэрбээр улирлын амжилтууддаа сэтгэл ханаагүй байгаа бололтой.
“Парисын энэ тэмцээн бол миний замналын хувьд ямагт маш чухал тэмцээн байсаар ирсэн. Би энэ тэмцээнд үргэлж нэн ач холбогдол өгдөг” гэж тэрбээр Парисын Мастерууд тэмцээний талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдлаа.
Надал уг тэмцээний дараагийн шатанд Пабло Чуэвастай учраа таараад байгаа юм. Уругвай теннисчиний хувьд өмнөх шатандаа Надалын нутаг нэгтэн болох Алберт Рамос Виноласыг буулган авсан.
Энэ талаар Надал “Маргаашийн учраа бол маш хэцүү учраа. Пабло бол угаасаа л хүчтэй өрсөлдөгч. Би маш сайн тоглох ёстой. Гэхдээ бүх зүйл сайхан болно гэдэг итгэж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |