Жил бүр сагсанбөмбөг сонирхогчдын гол хүлээлт болдог тэмцээн нь дээд лиг байдаг. Тэгвэл Монголын сагсанбөмбөгийн холбооны Дээд лигийн тэмцээний шинэ улирал энэ оны 12-р сарын эхний долоо хоногт эхлэхээр болжээ.
Анх 1994 оноос эхлэн зохион байгуулагдаж байсан түүхтэй уг тэмцээн 4 жил завсарлаад байсан ч өнгөрсөн жилээс дахин зохиогдож эхэлсэн юм. Өнгөрсөн жилийн хувьд тус тэмцээнд SBL Хасын хүлэгүүд, Дархан Гарьд, ҮБТДС-ын Харцага, Этүгэн Ирвэсүүд, Хан-Уул Хангарьд, ШУТИС Шаркс гэсэн зургаан баг орж өрсөлдсөн юм.
Өнөө жил энэ багууд дээд лигтээ дахин тоглох эсэх, мөн өөр шинэ багууд дээд лигт хүч үзэх эсэх нь хараахан тодорхой болоогүй байгаа. Харин МСБХ-ноос мэдээлж байгаагаар шагналын сангаа дахин нэмсэн бөгөөд нийт 100 сая төгрөгөөр хэмжигдэж байгаа аж.
Тодруулбал Лигийн аварга болсон багт 70 сая төгрөгийн мөнгөн шагнал очих бол Мөнгөн медалийг 15 сая, хүрэл медалийг 5 сая төгрөг дагалдах аж. Мөн тэргүүн тоглогчийн шагналыг 10 сая төгрөг дагалдах болсон гэнэ.
Г.Баяраа
Уншиж байна |