Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Гана улсын хослол Африкын шилдэгт өрсөлдөж байна
2017-11-02

 

Африк тивийн хөлбөмбөгийн холбооноос шилдгүүдийг тодруулах сонгууль ажил явуулж эхэлжээ. Уг сонгуульд 2018 оны шилдэг хөлбөмбөгчин тодруулах санал асуулгад Гана улсын шигшээ багийн хослол болох Кристиан Ацу болон Томас Партей нар нэр дэвшээд байна.

 

Уг санал хураалтад Африк тивийн 30 шилдэг хөлбөмбөгчин өрсөлдөж байгаа юм.

 

Тус хоёр тоглогч нь хоёулаа Атлетико Мадрид болон Нью Кастл гэсэн Европын томоохон хоёр багт хүчин зүтгэдэг тоглогчид юм. Үүнээсээ гадна уг хоёр тоглогч Гана улсын шигшээ багт хүчин зүтгэж, 9 сард болсон ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Конго улсын багийг 5:1 харьцаатай бут ниргэхэд Томас Партей хэт трик толилуулж байлаа. Уг үзүүлэлтээрээ нэгэн арваны хугацаанд хэт трик хийсэн Гана улсын хөлбөмбөгийн түүхэн дэх цор ганц тоглогч хүртэл болоод амжсан юм.

 

Санал асуулгын хариуг гаргахад Африкын хөлбөмбөгийн холбооны гишүүн орнуудын дасгалжуулагч нар болон холбоодын техникийн зөвлөлийн дарга нар, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг холбооны ажилтнуудын санал асуулгаар тодруулах аж.

 

Уг санал асуулгын хариу 2018 оны нэгдүгээр сарын 4-нд гарна.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин