Бразил улсад өнгөрөгч бямба гаригт хөлбөмбөгийн хоёр багийн хөгжөөн дэмжигчид хоёр талаас мөргөлдөөн үүсгэжээ. Уг эмх замбараагүй байдлын улмаас нэг хүн толгойдоо буудуулж харамсалтайгаар амь насаа алдсан байна. Энэ талаар өчигдөр албаны хүмүүс мэдэгдлээ.
Васко да Гама болон Фламенго багуудын хооронд болсон уг мөргөлдөөний улмаас нийт гурван хүн буудуулсан бөгөөд нэг нь нас барж, хоёр нь шархадсан байна. Уг тоглолт Маракана цэнгэлдэхэд болсон юм. Нас барсан залуу нь 24 настай Карлос Афонсо дэ Оливейра Лейтэ гэгч байжээ. Харин шархадсан хоёр эрийн нэг нь аль хэдийнэ эмнэлэгээс гарсан гэж албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Тоглолт эхлэхийн өмнө олныг хамарсан уг үймээн хүчээ авчихсан байжээ. Цагдаа нарын мэдээлснээр Васко да Гама багийн 77 хөгжөөн дэмжигчийг буу болон галт зэвсэг, түүнчлэн гал гаргах зүйлсийг биедээ авч явсан хэргээр саатуулсан байна.
Өмнө нь 7 сард мөн уг хоёр багийн хөгжөөн дэмжигчдийн мөргөлдөөний улмаас нэг хөгжөөн дэмжигчийн амь сүйдэж байсан юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |