ӨАБНУ-ын шилдэг хөнгөн атлетикч Уэйд ван Никерк өгдөө энэ спортын гол төлөөлөгчдийн нэг болоод байгаа. 400 метрийн төрөлд түүнтэй эн зэрэгцэх тамирчин одоогоор гараагүй байгаа бөгөөд Олимпийн аварга, Дэлхийн хошой аварга болсноос гадна Дэлхийн дээд амжилт (43.03 секунд)-ыг эзэмшиж байгаа нь үүнийг гэрчилнэ.
Харамсалтай нь тэрбээр ирэх жил Австрали улсад болох Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмыг өнжих нь тодорхой болжээ. Учир нь тэрбээр рагби тоглож байх үеэрээ өвдгөө хүнд гэмтээсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт хуримаа хийсэн тэрбээр Кэйп Таун хотод болсон хандивын тоглолтод оролцох үеэрээ гэмтсэн аж. Шилдэг тамирчны нагац дүү Чеслин Колбе нь Өмнөд Африкийн Рагбийн шигшээ багийн гол тоглогчдын нэг бөгөөд энэхүү тоглолтод түүнтэй хамт оролцсон гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нэрт тамирчин энэ долоо хоногт АНУ-ын Колорадо мужид байрлах Стидман эмнэлэгт мэс засал хийлгэхээр болжээ.
Г.Баяраа
Уншиж байна |