Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10 сарын 25-ны 39 дүгээр зарлигаар жүдо бөхийн Дэлхийн аварга, Олимпын наадмын мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо.
Мөн Будапешт-2017 ДАШТ-нд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нарт Монгол Улсын Гавьяат Тамирчин цол тус тус олгов. Цол тэмдгийг өнөөдөр Ерөнхийлөгч гардуулан өгөв.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |