Бостон Сэлтикс хоёр тоглогчийн гэрээг баталгаажууллаа

Бостон Сэлтикс хоёр тоглогчийн гэрээг баталгаажууллаа

 

Бостон Сэлтикс баг Жэйлэн Браун болон Тэрри Розиэр III нарын рүүкий гэрээний сунгалтыг баталгаажууллаа. Ингэснээр Браун гурав дахь жилийн гэрээ нь, Розиэрийн дөрөв дэх жилийн гэрээ нь хүчин төгөлдөр болж байгаа юм.

 

Өдгөө 21 настай Браун нь 2016 оны драфтын гурав дахь сонголт бөгөөд өнгөрсөн улиралд 7.3 оноо, 3.1 самбар, дунджилж, талбайд 85 тоглолт өнгөрүүлэхдээ дунджаар 18.5 минут тоглож байсан юм. Мөн бүх рүүкий нарын хоёр дугаар багт нэрлэгдэж, энэ улирлыг эхний долоон тоглолтын дараах байдлаар 15.4 оноо, 5.9 самбар, 1 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлттэйгээр эхлүүлээд байна.

 

Харин гурав дахь жилдээ тоглож байгаа Розиэр нь 2015 оны драфтын 16 дахь сонголтоор НБА-д хөл тавьж байсан билээ. Өдгөө 23 настай хамгаалагчийн хувьд энэ жил сэлгээнээс 9.4 оноо, 5.4 самбар, 2.3 ашигтай дамжуулалтыг 24.6 минутад дунджилж байна.

 

Б.Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ