М.Карни худалдааны дайнд ялалт байгуулахаа амлав

М.Карни худалдааны дайнд ялалт байгуулахаа амлав

 

Канадын Төв банкны ерөнхийлөгч асан Марки Карни тус улсын  эрх баригч Либерал намын даргын сонгуульд ялалт байгууллаа. Ингэснээр Марк Карни Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн залгамж халаа болох нь тодорхой болж байна. Марк Карни Канадын дараагийн Ерөнхий сайд болсноор АНУ-тай хийх худалдааны дайнд ялалт байгуулна хэмээн амлаад байна. Марк Карнигийн хувьд улс төрийн туршлагагүй ч, эдийн засгийн салбарын өргөн мэдлэгтэй тул Либерал намын бодлогыг сэргээх, эдийн засгийн бодлогыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж шинжээчид харж байна. Тиймээс алдарт банкир Марк Карни Дональд Трампын хатуу бодлогын эсрэг сөрж зогсох чадвартай гэж Канадын улс төрийн хүрээнд үнэлэгдэж буй.

Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Канадыг АНУ-ын 51 дэх муж болгоно гэж сүрдүүлж байгаагаас гадна, худалдааны дайн зарлаж, импортын татварыг нэмэгдүүлж байна. Хэдийгээр Канадын бараанд ногдуулах импортын татварыг ирэх 4-р сарын 2-оос хэрэгжлүүлэхээр хойшлуулсан ч тарифын асуудал Канадчуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Тэгвэл Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн залгамж халааг авах Марк Карни ямар бодлого хэрэгжлүүлэхээр амлаад байна вэ?

-Тэрээр юуны өмнө Канадын эрх ашгийг нэгдүгээрт тавьж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахаа амлаад байна. Үүнд:

                                - Канадын эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгаж, ажлын байрыг нэмэгдүүлэх, инноваци, технологийн хөгжилд анхаарал хандуулна.

                             -Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэнэ. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэхийг дэмжиж, Канадын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах бодлогуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

                              -Канадын гадаад бодлогод шинэчлэл хийж, дэлхийн геолполитикийн тавцанд Канадын байр суурийг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.

                              -Нийгмийн тэгш байдлыг хангана. Карни нийгмийн тэгш байдлыг хангах, ядуурлыг бууруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад онцгойлон анхаарах төлөвлөгөөтэй байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын түрэмгий бодлогын эсрэг тууштай зогсож Канадын байр суурийг хамгаалана. Үүнд: Гадаад худалдаанд  Канадын талыг алдагдалаас хамгаалах, шаардлагатай бол харилцан өндөр татвар ногдуулах замаар тэнцвэртэй байдлыг хангахаа мэдэгдэж байна. Ингэснээр Марк Карни Дональд Трампын зарлаж буй худалдааны дайнд ялалт байгуулана хэмээн өөрийн илтгэлдээ дурджээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ