Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Льюис Хамилтон домгуудын эгнээнд бичигдлээ
2017-10-31

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Формула нэгийн Мексикийн гранпри болж үр дүнд нь 2017 оны Дэлхийн аварга нисгэгчийн нэр тодорлоо. Энэхүү тамирчин нь Мерседес багийн Их Британи нисгэгч Льюис Хамилтон байсан юм. Хэдийгээр тэрбээр Мексикийн уралдааны 9-р байранд орж энэ улирлын хамгийн тааруу үр дүнгүүдийнхээ нэгийг үзүүлсэн ч нийт 333 оноотой болсноор дэд байранд бичигдэж байсан Себастиан Феттелээс 56 оноогоор холдож чадсан аж.

 

Дэлхийн 4 удаагийн аварга Герман нисгэгч С.Феттелийн хувьд хэдийгээр Мексикийн гранпригийн 4-р байрыг эзэлсэн нь үүнд нөлөөлсөн аж. Хэрвээ тэрбээр дэд эсвэл тэргүүн байранд орсон бол Л.Хамилтоны аваргын баярыг хойшлуулах боломжтой байсан.

 

Уралдааны онцлох үйл явдлуудын дийлэх нь эхний тойрогт өрнөсөн бөгөөд Мексикийн гранприд түрүүлсэн Макс Ферстаппен, Дэлхийн аварга Льюис Хамилтон нар дараалан Феттельтэй контакт үүсгэсэн нь үр дүнд нөлөөлсөн аж. Улмаар тэргүүлэгчид тооцоолоогүй зогсолт хийж хугацаа алдсан аж.

 

Мөн К. Сайнз, М. Эрикссон, Б.Хартлэй, Н.Хьюлкенберг, Д. Риккардо нарын таван нисгэгч уралдаанаа дуусгалгүй замаас гарсан юм.

 

Мексикийн гранпригийн үр дүн:

  1. Макс Ферстаппен (Нидерланд) – Рэд булл баг
  2. Вальтери Боттас (Финлянд) – Мерседес баг
  3. Кими Райконен (Финлянд) – Феррари баг     

 

ДАШТ Нисгэгчдийн цом

  1. Льюис Хамилтон (Мерседес) – 333 оноо
  2. Себастиан Феттель (Феррари) – 277 оноо
  3. Вальтери Боттас (Мерседес) – 262 оноо

 

Ийнхүү Их Британи нисгэгч Льюис Хамилтон ДАШТ-нд 4 удаа түрүүлсэн анхны Их Британи нисгэгч болсноос гадна, түүхэнд 3-р байранд орох амжилтыг тогтоолоо. Тэрбээр Франц домог Ален Прост, өнөө цагийн шилдэгүүдийн нэг Германы Себастиан Феттель нарын ижил 4 түрүү аваад байгаа юм. Харин эдгээр тамирчдийн өмнө домогт Михайл Шумахер 7 түрүү, Хуан Мануэль Фанжио 5 түрүүтэй тус тус бичигддэг аж.

 

Дараагийн гранпри ирэх 11-р сарын 12-ны өдөр Бразил улсад болно.

 

Г.Баяраа

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин