Хойд Америкын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Филаделфи 76 багийн драфтын тэргүүн сонголт Маркэлл Фүлтц мөрний гэмтлийн улмаас дор хаяж 3 долоо хоног талбайд гарах боломжгүй болжээ. Дор хаяж гэдэг нь гурван долоо хоногийн дараа дахин оношлуулж байж тоглох эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг юм.
Хэдийгээр яс, болон шөрмөсний ноцтой гэмтэл байхгүй байгаа боловч мөрний булчин зовиуртай байгаа гэнэ. Тэрбээр энэ улиралд ердөө 4 тоглолтод оролцоод байгаа билээ. Тоглох хугацаандаа торгуулийн шидэлтийг лигийн хүрээнд хамгийн тааруу шидэж, нилээн шүүмжлэлд өртөөд байсан. Тэгвэл түүний шидэлтийн үндсэн гар болох баруун гар, мөр хэсэг нь ийм зовиуртай байсан учраас муу шидэж байсан бололтой. Тодруулбал тэрбээр 19 минутыг талбайд өнгөрүүлэхдээ торгуулийн шидэлтийг 50 хүрэхгүй хувьтай гүйцэтгэж байсан. Үүнээс гадна довтолгооны хувь нь 33 хувьтай байгаа зэргээс үнэхээр түүний мөрөнд асуудал байсныг харж болно.
Түүнийг орлож талбайд Т.Ж Макконнэл болон Жэйрэд Бэйлэс нар холбон тоглогчийн байрлалд тоглох болно.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |