Лука Дончич шилдэг тоглогч боллоо

Лука Дончич  шилдэг тоглогч боллоо

 

Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний 4-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэгвэл уг тойргийн шилдэг тоглогчийг өчигдөр албан ёсоор зарлалаа. Энэ удаа Испанийн Реал Мадрид багийн залуу хамгаалагч Лука Дончич тойргийн шилдгээр нэрлэгдсэн байна. Реал Мадрид баг 4-р тойрогт Литвийн Жалгирис Каунас багийн эсрэг тоглож 87-66 харьцаатай хожил авсан юм.

 

Тэгвэл энэ тоглолтод 18 настай Л.Дончич онцгой сайн тоглож 28 оноог авсан нь залуу тоглогчийн замналын дээд үзүүлэлтээр тэмдэглэгджээ. Тэрбээр үүнээс гадна 9 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалтыг хийсэн аж. Эдгээрийг Словени залуу залуу ердөө 27 минутанд багтааж хийсэн бөгөөд ашигтай тоглолтын хувь нь +35 оноонд хүрчээ. Энэ нь 4-р тойргын хамгийн өндөр үзүүлэлт болсон аж.

 

Одоогоос 2 жилийн өмнө мэргэжлийн сагсанбөмбөгт хөл тавьсан тэрбээр өнгөрсөн намар Словенийн шигшээ багийн хамт ЕАШТ-д түрүүлснээс гадна Реал Мадридын хамт сүүлийн 2 жил дараалан Испанийн аварга болсон билээ.

 

Г.Баяраа

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ