Өсвөрийн таеквондочид Макао-2017 нээлттэй тэмцээнд амжилттай оролцжээ. 8 орны 450 гаруй өсвөр, бага насны тамирчид өрсөлдсөн уг тэмцээнд эх орноо төлөөлж Г.Сүхбат, М.Тэмүүлэн, Э.Төрболд, Э.Алтантуяа, Э.Энх-Энэрэл, Б.Ундрам, Н.Эрхэс, Б.Гарьд нарын 8 тамирчин оролцлоо. Оролцсон тамирчид маань бүгдээрээ алтан медаль хүртсэн бөгөөд нийт 8 алт, 6 хүрэл медаль энгэртээ гялалзуулсан байна.
Уг тамирчид нь Дорноговь аймгийн Батбаатар, Арслан клубынн Янжинлхам, Ривэр клубын Мягмарбаяр багш нарын удирдлага доор бэлтгэлээ базаадаг юм. Эх орныхоо нэрийг Макаогийн тэнгэрт дуурсгасан бяцхан тамирчид, багш дасгалжуулагч нарт дараа дараагийн тэмцээнд нь өндөр амжилт хүсье.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |