Швейцарийн теннисчин Рожер Федерэр удахгүй болох Ролексын нэрэмжит Парисын Мастеруудын тэмцээнийг өнжихөөр болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нурууны гэмтлээс болж өнжиж байгаа гэнэ.
Басел хотноо болсон заалны Швейцарын тэмцээд Хуан Мартин Дэл Потрог буулган авсанаар энэ жилийн 8 дахь цомоо өргөсөн Рожер “Парис Мастерс тэмцээнийг өнжих болсондоо маш их харамсаж байна.Гэхдээ Баселд болсон тэмцээний дараа миний биед амралт хэрэгтэй байна. Энэ жил би маш олон тэмцээнд оролцлоо. Тиймээс цаашид өндөр түвшинд хүчтэй өрсөлдөгч хэвээр байя гэвэл биеийн байдлаа хянаж байх хэрэгтэй байна. 2016 онд ч гэсэн маш их өвдөлтийн улмаас би бараг улирлын талыг өнжиж байсан. Тэндээс их зүйл ухаарсан. Би Парисын тэмцээнд, Францын үзэгчдийн өмнө тоглох маш их дуртай. Гэхдээ надгүйгээр ч гэсэн уг тэмцээн гайхалтай болно гэдэгт итгэлтэй байна. Дараа жил энэ талбайд эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа тэмцээнийг өнжих болсон шалтгаанаа тайлбарлажээ.
Тэрбээр энэ улиралд томоохон тэмцээнүүдээс Австралийн нээлттэй тэмцээн болон, Уимблдонд түрүүлээд байсан юм.
Харин “Парисын Мастерууд” тэмцээнд түүнийг орлож чансааны 17 дугаар байранд эрэмбэлэгдэж байгаа Францын теннисчин Лука Пуй оролцохоор болжээ. Уг тэмцээн нь Лондон хотод 11 сард болох АТП-1000 тэмцээний өмнөх сорилго тэмцээн болж байгаагаараа онцлууштай юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |