Мотоциклийн тэргүүн ангиллын уралдаан МотоЖП-н ДАШТ өндөрлөхөд ердөө ганц Гранпри үлдлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Малайзын Сепанг авто тойруулгад улирлын 17 дахь уралдаан боллоо.
Оролцогчид 5.54 км урттай Сепанг авто тойруулгыг 20 удаа тойрч уралдсан бөгөөд ялагчаар Дукати багийн нисгэгчид тодорчээ. Тэргүүн байрыг 45 минут 51.49 секундын амжилтаар Италийн Андреа Довизиосо эзэлсэн байна. ДАШТ-ий хүснэгтийн дэд байранд яваа залуугийн хувьд энэ ялалтыг авснаар Дэлхийн аварга болох боломжоо хадгалж үлджээ. Хэрвээ улирлын сүүлийн Гранприд Довизиосо дахин түрүүлж, одоогийн тэргүүлэгч Марк Маркес 12 минут хойш байранд орсон тохиолдолд энэ боломж биелэх юм.
Тэгвэл Малайзын Гранпригийн дэд байрыг Дукати багийн Испани нисгэгч Хорхе Лорензо эзэлсэн бол 3-р байранд Яамаха багийн Франц залуу Йоханн Зарко бариалжээ. Тэгвэл ДАШТ-ийг тэргүүлэгч Марк Маркес энэхүү уралдааны 4-р байранд орж 13 оноог авч чадсан байна.
Нисгэгчдийн цом :
Зохион бүтээгчдийн цом
Дэлхийн аваргын сүүлийн уралдаан ирэх 11-р сарын 12-ны өдөр Испанийн Валениса хотын Рикардо Тормо авто тойруулгад болно.
Г.Баяраа
Уншиж байна |