Хүнд жингийн Дэлхийн аварга Их Британийн боксчин Энтони Жошуа өнгөрсөн долоо хоногт ээлжит тулаанаа хийлээ. Уг нь тэрбээр Болгарын Кубрат Пулевтэй тоглох байсан ч өрсөлдөгч нь тулаан болохоос өмнө гэмтэл авч тоглох боломжгүй болсон.
Улмаар түүний оронд Францын шилдэг тамирчин Карлос Такам сонгогдож өрсөлдсөн билээ. Тэгвэл өчигдөр Уэльсийн Кардифф хотод Дэлхийн аварга цолны төлөөх өрсөлдөөн боллоо. WBA Super, IBF , IBO холбоодын Дэлхийн аварга цолыг эзэмшиж байгаа Э.Жошуа уг тоглолтод ялалт байгуулсан бөгөөд 10 дахь раундад техникийн давуу байдлаар өрсөлдөгчөө буулган авчээ. Карлос Такам тулааны 2-р үед хамартаа гэмтэл авсан бөгөөд 10-р раунд гэхэд гэмтэл илүү ноцтой болсон учраас шүүгч тоглолтыг зогсоосон аж.
Ийнхүү гурван өөр холбооны аварга цолыг эзэмшиж байгаа Британи эр ялагдалгүй замналаа үргэлжлүүлж 20-0 гэсэн үр дүнтэй болжээ. Тэгвэл түүний өрсөлдөгч нь Карлос Такам 40 дэх тулаанаа хийж 35 хожил 1 тэнцээ 4 хожигдолтой болоод байна.
Г.Баяраа
Уншиж байна |