Абу Дабигийн их дуулгын нэгдүгээр татами дээр О.Ууганбаатарын араас Н.Дагвасүрэн -81 кг-д ОХУ-ын бөх Алан Хубецовтой тааран барилдсан. ОХУ-ын тамирчны хувьд энэ жилийн ЕАШТ-ий аварга тамирчин юм. Барилдаан эхлээд удаагүй байхад манай бөх хоёр торгууль авсан юм. Тиймээс дахин торгуул авах эрхгүй үлдсэн цагт барилдахаар болсон. Хоёр бөхийн барилдаан улмаар үндсэн цагт ямар нэгэн үнэлгээгүй явсаар нэмэлт цагт шийдэгдэхээр болсон. Ингээд нэмэлт цагт манай бөх торгуулийн оноогоор дутуу барилдаж байсан учраас шийдэмгий сайхан барилдаж 40 хүрэхгүй секундэд эсрэг тамирчнаа цэвэр яллаа.
Ингэснээр -81 кг-ын хэсгийн аваргын төлөө буюу 1/4 шигшээд О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар хоорондоо барилдахаар боллоо. Уг барилдаанааса ялсан нь мөнгөн медаль халаасалж алтан медалийн төлөө барилдах бол, ялагдсан нь хүрэл медалийн төлөө барилдах юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |