Абу Даби-2017 их дуулгын хоёёр дахь өдрийн барилдаанууд эхэллээ. Уг өдрийн салхийг хагалж манай -81кг-ын тамирчин О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн , -73 кг-ын тамирчин Г.Одбаяр нар барилдлаа.
Нэгдүгээр татами дээр барилдсан О.Ууганбаатар Казахстаны бөх Казюмукан Отеүлиевтэй барилдаж эхний даваагаа авсан. Түүний араас Н.Дагвасүрэн Чехийн жүдоч Иван Петртэй барилдаж эхний даваагаа авсан. Харин хоёрдугаар татами дээр -73 кг-д зодоглосон Г.Одбаяр Францын жүдоч Бенжамин Ахустай барилдаж вазари үнэлгээгээр яллаа. Эхний учраануудаа манай бөхчүүд тус тус ялаад байгаа бөгөөд О.Ууганбаатар хоёрдугаар тойрогтоо Италийн бөх Антонио Эспоситотой, Н.Дагвасүрэн Бразилын бөх Эдуардо Юди Сантостой учраа таараад байна. Харин Г.Одбаярын хувьд -73 кг-д эхний тойрогтоо гоц мөргөсөн учраас энэхүү ялалтыг авснаар гуравдугаар тойрогт шалгараад байна. Түүний өрсөлдөгч хараахан тодорхой болоогүй байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |