“Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт П.Орхонд өнөөдөр МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга МУГТ цол тэмдгийг нь гардуулан өглөө. Тэрбээр энэ онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлээд байсан юм. Түүний гаргасан амжилтуудыг жагсаавал Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний хошой аварга, Бакугийн “Алтан гранпри” тэмцээний мөнгө, Парисын “алтан гранпри” тэмцээний хүрэл, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, Испаний гранпригийн аварга, Монгол улсын хошой аварга, “Mongolia Open” буюу Монголын нээлттэй тэмцээний гурван удаагийн аварга гээд явж өгнө.
Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин П.Орхон нь чөлөөт бөхөөс төрсөн тав дахь дэлхийн аварга билээ. Тэрбээр ингэснээр чөлөөт бөхийн спортоос төрсөн 58 дахь, чөлөөтийн тамирчдаас төрсөн 43 дахь, эмэгтэй бөхчүүдээс төрсөн 9 дэх гавьяат тамирчин болж нэрээ түүхийн хуудсанд алтан үсгээр бичүүлж байна.
Тэрбээр өнөөдөр 11:00 цагт төрийн ордонд цол тэмдэгээ гардан авсан юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |