Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, эх орныхоо нэрийг дуурсгаж буй тамирчдад төрийн дээд одон медаль гардуулах юм байна.
Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ. Тэрбээр өчигдөр Абу Дабигийн их дуулгаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлээд буй юм.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхонд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээнэ.
Б.Энэрэл
Уншиж байна |