Абу Дабигийн татамид зодоглож байгаа манай цор ганц эмэгтэй тамирчин болох МУГТ Д.Сумъяа өнөөдөр нэгдүгээр татами дээр гаран барилдлаа. Түүний эхний өрсөлдөгч нь Канадын жүдоч Криста Дэгүчи байсан юм. Манай бөхийн хувьд чансаа өндөртэй учраас эхний тойрогтоо гоц мөргөж улмаар Япон гаралтай Канад бүсгүйтэй хоёр дугаар шатанд тулсан нь энэ юм.
Барилдааны эхэнд эсрэг тамирчин идэвхигүй барилдаж шидо торгууль авсан. Канадын тамирны хувьд жийж давуулах мэхийг удаа дараалан хийж байсан. Улмаар 02:10 минутын хугацаа үлдээд байхад манай тамирчинд мөн шидо торгууль өгсөн юм. Улмаар 48 секунд дутуу байхад барилдаан өрнүүлж чадаагүй гэсэн шалтгаанаар манай бөхөд хоёр дахь шидо торгууль ирсэн. Ингээд барилдааны үндсэн цаг ямар нэгэн үнэлгээгүй дууссанаар нэмэлт цагт шийдэгдэх болсон юм. Нэмэлт цагт Дэгүчид хоёр дахь торгууль ирж торгуулийн харилцаа тэнцсэн. Хоёр тамирчин ялалт авахын тулд алдаа гаргах эрхгүй болсон юм. Ингээд барилдаан өрнөөд минут 50 секунд өнгөрч байхад манай бөх вазари үнэлгээ авснаар шөвгийн 8-д шалгарч байна.
Түүний өрсөлдөгчийн нэр хараахан тодроогүй байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |