ОУХМ Д.Төмөрхүлэг хоёрдугаар тойроготоо Францын жүдоч Валид Хяртай барилдлаа. Валид Хярын хувьд 2016 оны Европын аварга, энэ оны европын цомын тэмцээний аварга тамирчин юм. Харин манай тамирчин Д.Төмөрхүлэг энэ оны 4 сараас хойш томоохон тэмцээнд ороогүй. Гэхдээ барилдааны явцад манай бөх 2 минут гаран хугацаа үлдээд байхад вазари үнэлгээ авч чадсан. Мөн хоёр бөхийн барьц булаалдах тэмцэл их байсан учраас ямар нэгэн барилдаан өрнөөгүй учраас хоёулаа шидо торгууль аваад байлаа. Манай бөхийн хувьд үлдсэн цагт үнэлгээгээ хадгалж үлдэх шаардлагатай байсан. Гэхдээ хэт хамгаалж барилдсанаас бол 2 дахь шидо торгууиа авсан юм. Гэхдээ 21 секунд дутуу байхад Францын бөх мөн торгууль авч торгуулийн харьцаа тэнцсэн. Энэ үед мөн шүүгч нар удаашруулсан бичлэг үзээд дахин нэг вазари үнэлгээг манай бөхөд өгсөн. Ингээд энэ давуу байдлаа хадгалж чадсанаар ОУХМ Д.Төмөрхүлэг хоёр дахь ялалтаа авлаа.
Манай бөх 1/8 шигшээд Израйлийн бөх Тал Фликэртэй барилдана. Тал Фликэр нь энэ жилийн Будапештийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчин юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |