Эхний барилдаандаа Германы тамирчинг ялаад байсан Г.Хэрлэн маань хоёр дахь барилдаанаа ОХУ-ын тамирчинта хийлээ. Абдула Абдулзайлов нь энэ онд Екатеринбургийн их дуулгад түрүүлж, Антальягийн гран прид аваргалсан тамирчин байсан юм.
Манай тамирчин барилдааны эхэнд идэвхигүй барилдсан гэж эхний шидо торгуулийг авсан. Улмаар барилдаан дуусахад 31 секунд үлдээд байхад эсрэг тамирчиндаа вазари үнэлгээ алдсан. Уг үнэлгээг цаг дуусахаас өмнө нөхөхөөр довтолж барилдсан ч дахин нэг вазари алдсан юм. Улмаар 2 вазари үнэлгээгээр ОХУ-ын тамирчин манай бөхийг буулган авлаа. Ингэснээр манай тамирчин үзэгчдийн суудалд шилжиж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |