Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
“Абу Дабиг-2017” их дуулгын салхийг Д.Төмөрхүлэг хагалав
2017-10-26

 

Абу Даби-2017 их дуулгын тэмцээн өнөөдрөөс эхэллээ. Тус тэмцээнд манай 7 тамирчин урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгөөд байсан боловч -60 кг-ын тамирчин Г.Болдбаатар, эмэгтэй -52 кг-ын тамирчин Б.Хорлоодой нар тодорхойгүй шалтгааны улмаас барилдахгүй болсон бололтой. Өнөөдрийн барилдааны хуваарьт тус хоёр тамирчны нэр байсангүй. Тэгвэл өнөөдрийн хувьд манай жүдочдоос Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа, Г.Хэрлэн нар барилдах хуваарьтай байсан.

 

Харин тус тэмцээний салхийг хагалж манай -66 кг-ын тамирчин Д.Төмөрхүлэг барилдлаа. Нэгдүгээр татами дээр 2 дахь барилдаанд гаран барилдсан манай тамирчны эхний учраа нь Азербайжаны тамирчин Илкин Бабазада байлаа. Түүний өрсөлдөгч нь 2016 оны Европын нээлттэй тэмцээний хүрэл, U17 ангилалын Европын аваргын алт, U18 ангилалын мөнгөн медальт тамирчин байв. Манай тамирчны хувьд 2011 онд Абу Дабид болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан билээ. Иймээс Абу Дабигийн дэвжээ манай тамирчинд ээлтэй гэж хэлж болно.

 

Ингээд Азийн аваргын алт, мөнгөн медальт, Азийн тоглолтын аварга Д.Төмөрхүлэг маань барилдааны эхнээс үл ялиг илүү барилдааныг үзүүлж байлаа. Улмаар барилдааны цаг дуусахад 2 минут гарны хугацаа үлдээд байхад эхний шидо торгуулийг Азербайжаны тамирчинд өгсөн. Манай тамирчны хувьд энэ онд болсон томоохон тэмцээн уралдаануудад төдийлөн барилдаагүй байсан. Тиймээс бага зэрэг мэдрэмж, бэлтгэл дутаж байна уу гэлтэй анзаарагдав. Барилдааны цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад хоёр бөхийн торгууль тэнцэж ирлээ. Улмаар барилдааны ялагч нэмэлт цагт алтан үнэлгээгээр шийдэгдэхээр болсон. Ингээд нэмэлт цаг эхлээд удаагүй байхад Илкин Бабазадад хоёр дахь торгууль ирснээр манай тамирчин эхний учраагаа яллаа.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин