Коби Брайант бүтэн хорин жилийн турш НБА-д тоглосон. Тоглох тоглохдоо ганцхан Лос Анжелес Лэйкэрс багийн төлөө хүчин зүтгэсэн. Тэгвэл зодог тайлсныхаа тараа Спөрстэй холбогдоод амжжээ.
Гэхдээ Сан Антонио Спөрс биш, хөлбөмбөгийн Английн Прьемер лигийн Тоттэнхэм Хотспур баг юм. Тоттэнхэм Хотспур багийг хөгжөөн дэмжигчид Спөрс гэж дууддаг билээ. Тэгвэл өнгөрөгч Ням гаригт Ливэрпүүлийг буулган авсан тоглолтыг Уэмбли цэнгэлдэхэд очиж үзэж, багаа дэмжсэн байна.
Харин тоглолтын дараа тус багийн од Харри Кэйн Брайнтын НБА-ын жэрситэй адил дугаартай буюу 24 дугаартай өмсгөлийг Коби Брайантад өгсөн байна.
Гэхдээ тус багийн хөгжөөн дэмжигч сагсан бөмбөгч нь Коби Брайант ганцаараа биш юм. Хоёр удаагийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч Стив Нэш ч гэсэн тус багийн фэн юм. Учир нь Нэшийн ураг төрлийнхөн хойд Лондонд амьдардаг ажээ. Тэрбээр түрүү жил энэ талаараа “ Тиймээ, мах цусны хөгжөөн дэмжигч гэж хэлж болно. Манай аав Уайт Харт Лэйний ойролцоо өссөн. Өвөө маань ч гэсэн Спөрсийн хөгжөөн дэмжигч байсан. Тиймээс төрөлхийн ч гэж хэлж болох байх. Энэ бол амьдралын салшгүй хэв маяг” хэмээж байжээ.
Тус өдөр уг тоглолтыг алдартнуудаас Коби Брайант ганцаараа үзэж сонирхсон юм биш. Уг тоглолтыг дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Диэго Марадона үзэж сонирхсон байна. Тэрбээр өөрийн анд нөхөр, Аргентиний шигшээ багийн хөлбөмбөгчин байсан, Тоттэнхэмийн менежэр Маурисио Почеттинотой тоглолтын өмн уулзсан юм. Тэд 20 жилийн дараа анх удаагаа уулзаж байгаа нь энэ ажээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |