Литвийн сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч болоод “Литвийн Ритас” клубын менежэрээр ажиллаж байсан Антанас Гуога тус клубыг орхиж буйгаа зарлажээ.
Алдартай покерчин, бизнесмэн, Европын парламентийн гишүүн гэдгээр танигдсан тэрбээр өөрийн мэдлийн хорин хувийн хувьцааг дийлэнхи хувьцаа эзэмшигч Дариус Гүделист зарахаар болжээ. Тэрбээр 300000 еврогоор өөрийн хувьцаагаа зарсан байна.
Уг клуб нь түүнийг авах үед өмнөх эздийн арьс өнгөний үзэлтэй холбоотой хов живийн бай болоод зогсохгүй Европын цомын тэмцээнд орох байр сууриа алдаад байсан юм. Харин одоо бол тэр үеийг бодвол нэр хүнд нь сэргэж, байдал тогтворжсон байгаа юм.
Багийн шинэ эзэн Антанасыг хэдийгээр хувьцаа эзэмшихээ больж байгаа боловч цаашид багтай хамтран ажиллаж, тоглогчдыг шинэ түвшинд аваачихад, зах зээлийг тэлэхэд туслана гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |