NBA-н Финикс Санс багийн залуу тоглогч Жош Жэксон Лос Анжелес Клипперс багтай хийсэн тоглолтын үеэр багагүй хэл ам дагуулсан. Баг нь 130-88 харьцаатай ялагдал хүлээхийн хажуугаар тэрбээр дэмжигчидтэй хэрүүл хийж, зарим үед зохисгүй дохио гаргаж, хараалын үг урсгаж байсан аж.
Улмаар энэхүү бүдүүлэг үйлдлийг нь лигийн удирдлагууд зүгээр өнгөрүүлээгүй байна. Өчигдөр лигийн зүгээс мэдэгдэл хийж, Жош Жэксоныг 35 мянган доллараар торгох болсноо зарлажээ. АНУ-ын өсвөр, залуучуудын шигшээ багт багтан ангилал тус бүртээ Дэлхийн аварга болсон залуу тоглогчийн хувьд 2017 оны драфтын 4 дахь сонголтоор Финикс Санс багт нэгдсэн билээ. Тэрбээр улирлын эхний 4 тоглолтод 12.5 оноог дунджилж байгаа аж.
Г.Баяраа
Уншиж байна |