Маргаашнаас Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Абу Даби-2017 гран при тэмцээн эхлэх гэж байгаа билээ. Уг тэмцээнд манай улсаас найман тамирчин хүчээ үзэх юм.
Эрэгтэй:
-60 кг: Г.Болдбаатар
-66 кг: Д.Төмөрхүлэг
-66 кг: Г.Хэрлэн
-73 кг: Г.Одбаяр
-81 кг: Г.Дагвасүрэн, О.Ууганбаатар
Эмэгтэй:
-52 кг: Б.Хорлоодой
-57 кг: Д.Сумьяа
Энэ удаагийн гран прид 48 орны 290 гаруй жүдочид барилдана. Үүнээс ОХУ-ын жүдогийн баг хамгийн олон буюу 25 тамирчинтай байна. ОХУ-ын тамирчдын хувьд манай улсад хамтарсан бэлтгэл хийж байгаад явсан билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |