Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Буруу эргэлт
2017-10-25

 

Анх 1986 онд зохиогдож эхэлсэн Венецийн марафон энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Жил бүрийн 10-р сард болдог “Усан дээрх хот”-ын уралдаан Европ тивд болдог өвөрмөц уралдаануудын тоонд багтдаг билээ.

 

Энэ жилийн хувьд нийт оролцогчдын тоо 10 орчим мянгад хүрсэн бол шагналын сан 73 мянган еврогоор хэмжигдэж байлаа.

 

Хачирхалтай нь элит ангилалын уралдааны үр дүн тэргүүлэгчдийн буруу шийдвэрээс болж орвонгоороо эргэжээ. 25 дахь километр эхлэхэд Кени, Этиопийн голдуу 6 шилдэг гүйгч уралдааны тэргүүлж байсан юм. Гэхдээ энэ тамирчид буруу эргэлт хийж, үндсэн замаас гарчээ. Эдгээрийн дунд тэмцээний гол ороцогчид болох Гилберт Кирлетин Чумба, Кипкемой Мутай нарын тамирчид багтаж байсан аж. Мотоциклтой чиглүүлэгчийн тохиромжгүй газарт зогссон үйлдэл буруу эргэлт хийх гол шалтгаан болсон гэнэ.

 

Хэдийгээр зохион байгуулагчид тэдэнд буруу замаар гүйж байгааг даруй анхааруулж, зөв замд нь оруулсан ч хэмнэлээ алдсан  тамирчид дахин тэргүүлэлийг авч чадаагүй байна.

 

Улмаар уралдааны ялагчаар Африк тивээс гаралтай Италийн тамирчин Эйоб Фанель тодорсон байна. Тэрбээр бүтэн марафоны зайг 2 цаг 12 минут 16 секундын хугацаанд туулсан аж. Хамгийн сүүлд 1995 оны Венецийн марафонд Италийн тамирчин түрүүлж байсан түүхтэй билээ.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин