Герман шилдэг клуб Боруссиа Дортмундын туршлагатай хаалгач Роман Вайденфеллер энэ улирлыг дуусгаад багаа орхих болжээ. Энэ тухай өчигдөр багийн спорт хариуцсан захирал Михаэль Цорк батлан хэлжээ.
Энэ жил 37 настай Герман эрийн хувьд шинэ дасгалжуулагч Петер Босыг ирснээс хойш байр сууриа алдсан гэхэд болно. Учир нь Нидерланд мэргэжилтэн энэ улиралд залуу хаалгач Роман Бюркиг түлхүү ашиглаж байгаа юм.
Нэгэн үе Германы шигшээ багт дуудагдан тоглож явсан Вайденфеллер 2002 оноос хойш тасралтгүй Дортмундын хаалгыг манасан бөгөөд нийт 450 тоглолтод оролцсон юм. Тэрбээр Хар шаруудын хамт Бундес лигийн аварга цолыг 2 удаа, Германы цомыг 2 удаа, Германы Сүпер цомыг 1 удаа хүртснээс гадна Аваргуудын лигийн шигшээ тоглолтод шалгарч өрсөлдөж байсан удаатай.
Г.Баяраа
Уншиж байна |