Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Аваргуудын лигийн цом Итали улсад аяллаа
2017-10-24

 

Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тэмцээний цомыг жил бүр Европын зарим орнуудаар  аялуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хуваарьт Итали улс багтсан бөгөөд шилдэг хөлбөмбөгчдийн эх орноор үргэлжилсэн цомын аялал өчигдөр өндөрлөжээ.

 

Уг аялал Милан хотоос эхэлсэн бөгөөд Аваргуудын лигийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн шилдэг хөлбөмбөгчид аялалд оролцсон аж. Турин, Верона, Бари зэрэг найман хотоор дамжсан тус аялалын сүүлийн цэг нь Ром хот байсан юм.

 

Ром хотод Аваргуудын лигийн цомыг Испанийн Барселона багийн домогт хамгаалагч Карлес Пуйоль аялуулсан аж. Тэрбээр 2009 онд уг цомыг тус хотод өргөж байсан түүхтэй.

 

Аваргуудын лигийн цомыг анх 1966 онд урласан бөгөөд Швейцарийн дизайнер Йорг Стаделлман загварыг нь гаргасан аж. Бүхэлд нь мөнгөөр урласан уг цомын өндөр 74 см байдаг бол жин нь 11кг хүрдэг аж.      

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин