Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Формула нэгт Хамилтон түрүүлэхэд ойрхон байна
2017-10-23

 

Формула нэгийн АНУ-ын гранпри тэмцээний эхний таван тойргийг Фэрраригийн Себастиан Феттель тэргүүлж эхлүүллээ. Гэхдээ барианд орох мөчид Мерседесийн нисгэгч Луис Хамилтон 33 минут 50.991 секундын амжилтаар өрсөлдөгчөөсөө 10 секундын өмнө барианд орсон байна.

 

Харин Феттелийн хамтрагч Кими Райконнэн сүүлийн тойрогт Рэдбуллын Макс Верстаппэнийг дүрэм зөрчсөн гэж үзсэнтэй холбоотойгоор гуравдугаар байранд орсон юм. Уралдааны үр дүнд мерседес зохион бүтээгчдийн цомыг авах боломжтой боллоо. Харин жолооч нарын хоорондын уралдаан дараа долоо хоногт Мексикийн гараагаар шийдэгдэнэ.

 

Хамилтон “Багийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. Үйлдвэрийн бүх ажилчид маш сайн ажилласан. Фэррари шиг хүчтэй багийн эсрэг бүтэн жилийн бүх уралдааны турш өрсөлдөх амаргүй байлаа. Үнэхээр сайхан байна. Манай залууст ч гэсэн сайхан байгаа гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

 

Феттелийн хэддүгээр байранд орохоос үл шалтгаалж Хамилтон 5 дугаар байр буюу түүнээс дээгүүр байранд ороход л нийлбэр дүнгээр ялагч болох юм. Хэрвээ ямар нэгэн осол гарчихгүй бол энэ нь хамгийн боломжит үр дүн болох биз.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин