Евролигийн өнгөрсөн тойрогт Испанийн Реал Мадрид-ОХУ-ын ЦСКА Москва багууд хоорондоо таарсан нь II тойргийн хамгийн сонирхолтой өрсөлдөөн байсан. Харамсалтай нь тус тоглолтын үеэр Реал Мадридад томоохон гарз тохиолджээ.
Багийн гарааны төвийн тоглогч Огнен Кузмич тоглолтын II үед өвдгөндөө гэмтэл авч талбайг орхисон аж. Улмаар тоглолтын дараах шинжилгээгээр түүний зүүн өвдөгний чагтан холбоос тасарсан(ACL) байна.
Ийм гэмтэл авсан тохиолдол зайлшгүй мэс засалд орох шаардлагатай байдаг бөгөөд Серби залуу хэзээ талбайд гарах нь мэс заслын дараа тодорхой болох аж. Урьдчилсан таамгаар тэрбээр улирлыг бүхэлд нь өнжиж магадгүй гэнэ.
Голден Стейтийн экс гишүүний хувьд энэ жил шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-ий мөнгөн медаль хүртснээс гадна Реал Мадрид багтай томоохон хэмжээний гэрээр үзэглэсэн билээ.
Г.Баяраа
Уншиж байна |