Улирал эхлээд 3 тоглолт өнгөрсний дараа Финикс Санс баг ахлах дасгалжуулагч Эрл Уотсонг ажлаас нь халлаа. Уг үйл явдал Эрик Блэдсог өөрийн твиттэртээ “Би энд баймааргүй байна” гэж жиргэснээс хэдхэн цагийн дараа боллоо.
Хэдийгээр гуравхан тоглолт болсон ч гэлээ, тэд энэ гурван тоглолтод нийт 92 оноогоор эсрэг багууддаа хожигдсон байна. Сүүлийн хэдэн улирал хамгийн тааруу амжилттай байгаа боловч энэ удаа улирлыг бүр ч тааруу эхлүүлсэн нь багийнхний сэтгэлийг гонсойлгосон бололтой.
Харин түүний орыг залгах дасгалжуулагчийг хараахан олоогүй байгаа юм. Гэхдээ боломжит хувилбарууд гэвээс Тайрон Корбин, Жэй Трайно нарын нэр яригдаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Жэй Трайног ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр тавих бололтой.
Ямартай ч Финикс хотод бүх зүйл хар дарсан зүүд шиг л байна. Од тоглогч нь багаасаа явахыг хүсэж, баг нь бүсийн хүснэгтэд хомоол хамж, ахлах дасгалжуулагч ч үгүй болчихов.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |