Английн Манчестер Юнайтед багийн залуу довтлогч Маркус Рэшфорд өнгөрсөн ажлын өдрүүдэд болсон Аваргуудын лигийн тоглолтыг үеэр гэмтэл авсан. Лхагва гарагт Улаан чөтгөрүүд Португалийн Бенфикагийн эсрэг тоглож, М.Рэшфордын оруулсан гоолыг ачаар ялалт байгуулсан. Харин тоглолтын сүүлийн хагаст тэрбээр өвдөгний гэмтэл авч сэлгээнд шилжсэн юм.
Тэгвэл өчигдөр Юнайтедийн менежер Жозе Моуринью түүнийг талбайд гарахад бэлэн гэдгийг хэлжээ. АПЛ-ийн энэ тойрогт тэд Хаддерсфилд Тауны талбайд зочилж тоглох хуваарьтай байгаа бөгөөд энэ аялалд 19 настай Англи залуу явах гэнэ.
Ердөө 10 хоногийн дараа 20 насны төрсөн өдрөө тэмдэглэх тэрбээр шинэ улирал эхэлснээс хойш 13 тоглолтод оролцож 6 гоолыг оруулаад байгаа билээ.
Г.Баяраа
Уншиж байна |