ОУХБХ-ны ерөнхийлөгч асан Зепп Блаттер өдгөө шийтгэлийн хугацаагаа өнгөрүүлж байгаа. Энэ жил 81 настай түүний хувьд 2015 онд Дэлхий нийтэд дуулиан тарьсан хээл хахуулийн хэрэгт холбогдож, улмаар 8 жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхгүй болсон билээ.
Давж заалдах шатнаас шийтгэлээ 6 жил болтол багасгаж чадсан Швейцарь эрхэм саяхан ирэх жил ОХУ-д болох ДАШТ-ийг зорих болсноо ярьжээ. Түүнд ДАШТ-ийг хүлээн авах ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин урилга өгснийг тэрбээр хүлээн авч 2018 онд Оросыг зорино гэдгээ ч хэлсэн аж.
З.Блаттерийн хэрэг одоогоос 7 жилийн өмнөх үетэй холбоотой бөгөөд 2010 онд Орос болон Катар улсууд ДАШТ-ий эрхийг авахад тус улсын зохион байгуулагчдаас хээл хахууль авсан хэрэгт буруутгагдсан билээ.
Г.Баяраа
Уншиж байна |