Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Л.Энхрийлэн залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв
2017-10-20

 

Энэ сарын 18-21 хооронд Хорват улсын Загреб хотод болж буй жүдо бөхийн Залуучуудын ДАШТ-ий 57 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн оюутан, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлага доор анх жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн юм.

 

Уг тэмцээнд нийт 83 орны 590 гаруй жүдоч оролцож байгаа юм. Эдгээр 83 орноос 25 орон ямар нэгэн байдлаар медаль хүртээд байна. Манай улсын хувьд 1 мөнгө, 2 хүрэл медальтай 7 дугаар байранд явж байгаа. Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэй 55 кг-д зодоглосон Л.Өнөболд, Ж.Амарболд нар хүрэл медаль хүртээд байсан юм. Харин эмэгтэй -52 кг-д өрсөлдсөн Б.Хорлоодой шагналт тавдугаар байранд орсон амжилтыг тус тус үзүүлээд байна.

 

Тэмцээний хүнд жингүүд болох эрэгтэй 81, 90, -100, +100 кг, эмэгтэй 63, 70, -78, +78 кг-ын жингийн барилдаанууд өнөөдөр маргааш хоёр өдөр явагдах болно. 81 кг-д Б.Батбилэг, 90кг-д Б.Тэнгис, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Б.Лхагвадорж нар барилдана. Харин эмэгтэйчүүдээс 63 кг-д М.Даваасүрэн, О.Саруул, 70 кг-д А.Оюунгэрэл нарын тамирчид барилдахаар үлдээд байга юм.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин