Энэ сарын 19-өөс Лондон хотод эхэлсэн “Пара Таеквондогийн ДАШТ”-нд эх орноо төлөөлөн явсан тамирчид маань амжилттай оролцлоо. Манай тамирчид 2 алт 1 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан байна. Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар өөрсдийн жиндээ аваргалсан бол, Т.Шинэбаяр хүрэл медаль хүртсэн юм. Мөн уг тэмцээний шилдгээр Х.Энхтуяа тодорсон байна. Манай тамирчдаас Г.Болор-Эрдэнэ 3 дахь удаагаа дэлхийн аварга болж байгаа бол, Т.Шинэбаяр 4 дэх удаагаа хүрэл медаль хүртэж буй нь энэ юм. Харин дэлхийн шилдэг эмэгтэй таеквондоч болсон Х.Энхтуяа анх удаагаа төрийнхөө далбааг мандуулж, сүлд дуугаа эгшиглүүлсэн юм.
Уг тэмцээнд 200 гаруй дэлхийн шилдэг пара таеквондоч цугласан. Харин 7 дахь удаагийн уг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй шилдэг тамирчнаар Ираны тамирчин Махди Пуранама тодорсон юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |