Спорт авиралтын тамирчид ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсыг зорилоо. Өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх Буриад улсын спорт авиралтын 19 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцохоор өчигдөр орой Улаан-Үд хот руу аяны жолоо заллаа.
Уг тэмцээнд манай улсаас 5 тамирчин, 1 дасгалжуулагч уг тэмцээнд оролцох багт багтсан юм. Багийн ахлах дасгалжуулагчаар “Урса” спорт бэлтгэлийн төвийн багш, дасгалжуулагч спортын мастер Б.Ганзориг явсан байна.
Хэсгийн эхний авиралт өнөөдөр 17:00 цагаас эхэлнэ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |