Брүүклин Нэтс багийн холбон тоглогч Жэрэми Лин энэ улирлыг бүтэн өнжихөөр боллоо. Өчигдөр болсон нээлтийн тоглолтын үеэр Жэрэми Лин дөрөвдүгээр үед гэмтэл авсан юм. Тэрбээр хоёр алхамттай довтолгоо гүйцэтгээд буухдаа хөлөө гэмтээсэн юм. Лин буусныхаа дараахан өвдгөө бариад “Би дууслаа, би дууслаа” гээд уйлж байгаа бичлэг өчигдөр сагсан бөмбөг сонирхогчдыг түгшээгээд амжсан.
Тэгвэл түүний баруун өвдөгний холбоос шөрмөс тасарч, мэс ажилбар хийлгэх шаардлагатай болжээ. Тэрбээр 3 жилийн 36 сая долларын гэрээнийхээ 2 дахь жилд хүчин зүтгэж байсан юм.
“Жэрэми энэ зуны турш маш сайн бэлтгэл хийсэн. Энэ улирлыг гайхалтай өнгөрүүлнэ гэсэн хүлээлт дүүрэн байлаа. Бүтэн улирлын турш тоглох боломжгүй гэмтэл авсанд харамсаж байна. Түүнийг эдгэртэл багийн бүх хүн түүнтэй хамт байх болно. Жэрэми бол манай багийн салшгүй нэг хэсэг. Түүний манлайлал манай багт маш их хэрэгтэй” гэж уг гэмтлийн талаар багийн ерөнхий менежэр Шон Маркс сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |