Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
МСБХ-ны “Оюутны Лиг” эргэн ирлээ
2017-10-19

 

МСБХ-оос энэ жил хэсэг хугацаанд завсардаад байсан оюутны лигийг дахин зохион байгуулахаар болсон. МакДэвид брэндтэй хамтран зохион байгуулах уг тэмцээний техникийн зөвлөгөөн маргааш болох юм байна. Багагүй хугацаанд завсарласан уг тэмцээнд энэ жил манай их дээд сургуулиудын шигшээ багууд 30 сая төгрөгийн төлөө өрсөлдөх юм. Мөн үүнээс гадна хэд хэдэн боломжийг оюутны сагсан бөмбөгийн ертөнцийнхөнд амлаж байна.

 

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар энэ лигт од болж чадсан тоглогчдод NCAA-д тоглох боломж олдохын хажуугаар сургуулиа төгсөөд дээд лигт драфтлагдан тоглох боломж, мөн байнгын ажлын байр зэрэг амьдралын баталгаа, хүсэл сонирхлыг нь хангасан боломжуудыг амлаж байгаа юм. Уг тэмцээний нээлт 10 сарын 26-нд болох ажээ.

 

Уг тэмцээнд оролцох сонирхолтой эрэгтэй багууд 1 сая төгрөг, эмэгтэй багууд 800 мянган төгрөгийн хураамж төлж оролцоно. Улирлын тоглолтууд их дээд сургуулиудын тус тусын спорт заал болон дундын зааланд болох бөгөөд шигшээ тоглолтуудыг Спортын Төв Ордонд явуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

 

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин