Чикаго Буллс багийн хүчний довтлогч Бобби Портис 8 тоглолтод оролцохгүй байх шийтгэл авлаа. Тэрбээр багийн бэлтгэл дээр Никола Миротичийг цохисноос болж Миротичийн тархи доргиж, шанааны яс нь хугарсан билээ. Миротичийн хувьд үүнээс болж 4-6 долоо хоног талбайд гарах боломжгүй болсон юм.
Энэ талаар багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Жон Паксон “Энэ хэрэгт хоёр тоглогч хоёулаа буруутай. Гэхдээ нэг нь нударгаа ашигласан. Уг үйлдлийг уучлахын аргагүй. Бид ийм байх ёсгүй. Уг гаргасан үйлдлийнх нь төлөө бид түүнийг 8 тоглолтод оролцохгүй байх шийтгэлээр шийтгэж байна” хэмээжээ.
Уг хэргээс шалтгаалан анхны улиралдаа НБА-д тоглож байгаа Лаури Маркканэн гараанд гаран тоглохоор болоод байна.
Мөн Бобби Портисын талаар Жон Паксон “Бобби Портис муу хүн биш. Тэр бол сайн хүү. Шартай, дайчин хүү гэж хэлнэ. Гэхдээ энэ тохиолдолд алдаа гаргасан. Алдаа болгон таагүй үр дагавар дагуулдаг гэдгийг хүн бүр мэддэг шүү дээ” гэж нэмж хэлжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |