Өчигдөр болсон нээлтийн тоглолтод хүнд гэмтэл авч талбайг орхисон Бостон Сэлтикс багийн довтлогч Гордон Хэйвард MRI оношилгоонд орсон байна. Түүний гэмтлийг шагай мултарч, шилбэний яс хугарсан гэсэн эхний онош зөв байсан байна. Ингэснээр бүх одод довтлогчийн хувьд мэс ажилбар хийлгэх хэрэгтэй болжээ. Харин бүрэн эдгэрэх хугацааг мэс ажилбарын дараа тодорхой болно гэж багийн зүгээс мэдэгдэв.
Харин Хэйвард эмнэлэгээс үзэгчид, хөгжөөн дэмжигчдэд хандан дараах зүйлийг ярьсан байна. “Бүгдэрээ сайн уу? Миний төлөө санаа зовж, залбирч буй бүх хүмүүстээ баярлалаа. Би эдгэрэх болно. Талбай дээрх нээлтийн тоглолтондоо орж чадахааргүй л болчихлоо. Өнөө орой багийнхантайгаа хамт талбай дээрээ гарахыг маш их хүсэж байлаа. Гэхдээ эндээс ч гэсэн би та нартайгаа үргэлж хамт байгаа гэдгээ уламжилмаар байна. Үзүүлээд өгөөрэй өнөө орой. Баярлалаа, залуусаа” гэжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |