Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Олимпын бамбарыг аялуулах эхний алдартан тодорлоо
2017-10-18

Грекийн цаначин, биатлонч Апостолос Ангелис Пёнчаны өвлийн Олимпын бамбарыг барин аялуулах эхний хүнээр тодорлоо. Энэ шийдвэрийг өнөөдөр Олимпын Хорооноос зарласан байна.

 

Өдгөө 24 настай Ангелис нь 2 сард Өмнөд Солонгост болох өвлийн Олимпод өрсөлдөх юм. Харин тэрбээр 10 сарын 24-нд Грекийн домогт охин тэнгэрийн дүрийг бүтээх жүжигчин бүсгүйгээс уг бамбарыг дүрэлзүүлэн авч, бамбарыг аялуулж эхлэх юм.

 

Олимпын бамбар нь 2500 жилийн өмнө Олимпын наадам анх зохиогдож эхэлсэн өлгий болох Олимп уулын Хэрагийн сүмээс эхлэн аялана. Уг бамбар дүрэлзүүлэн аялал эхлүүлэх ёслолд Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулос, БНСУ-ын ерөнхий сайд Ли Нак-Ён, Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах нарын хүндэт зочдоос гадна албаны хүмүүс оролцоно.

 

 

Уг бамбарыг аялуулах эхний алдартан болон Ангелис “2018 оны Олимпын бамбарыг аялуулах анхны хүнээр сонгогдсон нь нэр төрийн хэрэг. Үргэлж мөрөөддөг байсан гайхалтай мөч биелэлээ олж байна. Маш өвөрмөц мэдрэмж төрж баярлаж, бахдаж байна” гэж сэтгүүлчдэд өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

Олимпын бэлгэ тэмдэг болсон галт бамбар нь Грекийн газар нутгаар 2129 км замыг туулж 10 дугаар сарын 30-нд Акрополист ирэх юм. Үүний дараа 10 сарын 31-нд орчин цагийн Олимпын наадам анх зохиогдож эхэлсэн цэнгэлдэх буюу, 1896 оны анхны Олимп зохиогдож байсан Панатинаик цэнгэлдэхэд хүрэлцэн ирнэ. Улмаар уг бамбарыг ээлжит Олимпын наадмыг зохион байгуулах хот буюу “Пёнчан 2018” Олимпын наадмыг зохион байгуулах хороонд шилжүүлэн өгнө.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АНХНЫ ОЛИМП 1896 ОНД БОЛСОН ГЭДЭГ. ТЭРНЭЭС ХОЙШ 2500 ЖИЛ БЛЧИХСОН ЮМ БОЛОВ УУ
2017-10-18