Чикаго Буллс багийн довтлогч Никола Миротич багийн хамтрагч Бобби Портистой бэлтгэл дээр гар зөрүүлснээс болж эрүүгээ хугалан эмнэлэгт хүргэгджээ. Уг гэмтлийн улмаас мэс ажилбар ч хийлгэж магадгүй гэнэ. Ямартай ч тархи хөдлөсөн, дээд эрүүний яс хугарсан гэсэн оноштой байгаа юм байна.
Миротич өнгөрсөн улиралд 10.6 оноо, 5.5 самбар дунджилж байсан юм. Энэ улиралд тэрбээр 2 жилийн 27 сая ам.долларын гэрээг Чикаго Буллс багтай дахин байгуулсан билээ.
Харин Бобби Портисын хувьд 6.9 оноо, 5 самбараас бөмбөг авалтыг Буллсын бүрэлдэхүүнд өнгөрүүлсэн хоёр улиралдаа дунджилж байжээ. Ингэснээр тус хоёр тоглогч хэн хэн нь талбайд нэг хэсэгтээ гарахгүй болж байгаа юм. Учир нь сахилга батын шийтгэлийг хоёуланд нь оноохоос гадна, Нико Миротич мэс ажилбар хийлгэх аваас талбайд гарах хугацаа улам уртсах болно.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |