Нидерландын нэрт хөлбөмбөгчин Марк Овермарс өдгөө Аякс клубын арын албанд тун өндөр амжилттай ажиллаж байгаа. 2012 оноос хойш тус клубын хөлбөмбөг хариуцсан захирлаар томилогдсон тэрбээр Аякс клубын сүүлийн жилүүдэд үзүүлж байгаа амжилттай салшгүй холбоотой нэгэн.
Тэгвэл түүнийг ирэх зун Английн Арсенал клубт очих тухай мэдээлэл Европын хэвлэлээр гарч эхэлжээ. Тэр ч бүү хэл клубын удирдлагуудын энэ шийдвэрийг багийн менежер Арсен Венгер эсэргүүцэж байгаа аж.
Их буудчын хөлбөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар АНУ-ын туршлагатай мэргэжилтэн Дик Лоу ажиллаж байсан ч өнгөрсөн 9-р сард ар гэрийн шалтгаанаар ажлаа өгсөн юм. Жэк Уильшер, Мэсүт Өзил, Алексис Санчис зэрэг олон шилдэг тоглогчдын наймааг хийж байсан тэрбээр Франц мэргэжилтэн Арсен Венгертэй тун сайн хоршдог байсан нь тодорхой.
Харин М.Овермарс түүний ажлыг сайн үргэлжлүүлэх эсэх нь сонирхол татаж байна. Энэ жил 44 настай Нидерланд эр тоглогч ахуйдаа Арсеналийн төлөө хүчин зүтгэж байсан бөгөөд 1997-2000 онд Их буудын төлөө 100 тоглолтод орж 25 гоолыг оруулсан байдаг юм.
Г.Баяраа
Уншиж байна |