Австрали улсын эмэгтэй хөлбөмбөгийн лигийн драфт тун удахгүй болох гэж байгаа. Энэ үйл ажиллагаагаар мэргэжлийн лигийн багууд шинэ тоглогчдыг шилж сонгодог уламжлалтай. Тэгвэл энэ жилийн драфтын нэрс дунд трансжендер тоглогч багтсан нь томоохон асуудал үүсгэжээ.
Уг тамирин өмнө нь Австралийн гандолын шигшээ багийн гишүүн байсан Каллум Моунсэй байсан юм. Энэ жил 28 настай тэрбээр одоогоос 2 жилийн өмнө хүйсээ солиулж байсан бөгөөд үүнээсээ хойш Австралийн эмэгтэй гандболын шигшээ багт орох гэж үзсэн ч бүтэлгүйтэж байсан удаатай.
Тэгвэл энэ удаад ч мөн Австралийн лигийн удирдлагууд түүнийг хүлээн аваагүй аж. Хүйс солих хагалгаанд орсноосоо хойш тэрбээр Ханна Моунсэй гэх нэртэй болсон юм. Лигийн удирдлагууд түүний нэрийг драфтаас хасахдаа “Трансжендер тоглогчдод зориулсан тодорхой зааварчилгаа байхгүй” гэсэн тайлбар өгчээ.
Хачирхалтай нь Ханна Моунсэй өнгөрсөн жил Канберра хотын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лигт тоглосон аж. 187см өндөр нуруутай, 99 кг жинтэй тэрбээр лигийн 8 тоглолтод оролцож 17 гоолыг оруулсан гэнэ.
Г.Баяраа
Уншиж байна |