АС Милан болон Реал Мадрид клубүүд, түүнчлэн Бразилын шигшээ багийн найруулагч Какаг дараа улиралд эгнээндээ нэгтгэхийн тулд Сан Паулу клуб шаардлагатай бүхнийг хийх болно гэж тус клубийн ерөнхийлөгч мэдэгдэв.
Өдгөө 35 настай Кака өнгөрсөн Ням гаригт АНУ-ын хөлбөмбөгийн Мэйжор Лигт гурван жилийн гэрээнийхээ хүрээнд хамгийн сүүлийн тоглолтондоо оролцсон билээ. Харин уг тоглолтын өмнө тэрбээр үүний дараа хэрхэхээ ярьсан байна. Тэрбээр Сан Паулу клубт тоглох боломжтой, өөрөө ч сонирхолтой байгаа гэдгээ дурьдсан байна. Харин нэр холбогдоод буй Сан Паулу буюу түүний төрөлх багийн ерөнхийлөгч Карлос Баррос “Одоохондоо яг баталгаачсан зүйл алга. Гэхдээ бүрэн боломжтой. Тэр бол манай багийн түүхийг бичилцсэн тоглогч. Хэрвээ тэр буцаад ирэхийг хүсэж байгаа бол бид ч гэсэн аль болох нааштай талаас нь боломжтой бүхнийг хийнэ” хэмээжээ.
Бразилын шигшээ багийг 95 тоглолтод ахалж, 2002 оны ДАШТ-ий аварга болж байсан Кака нь 2007 онд ФИФА-ын нэрэмжит 2007 оны шилдэг дэлхийн хөлбөмбөгчин болж байсан билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |