Англи оюутан урлаг, спортод аль алинд нь хайртай гэдгээ харуулах зорилготойгоор хийл хөгжмийг дуурайлган урласан хувцас өмсөж, марафонд гүйн Гиннесийн амжилтыг эвджээ.
Өнгөрсөн Ням гаригт Лондон хотод болсон Бирмингемийн марафоны үеэр өдгөө 21 настай Алистэйр Радэрфорд өөрт нь зориулж тусгайлан урласан хувцас өмсөж гүйсэн байна. Тэрбээр нийт замаа 3 цаг, 20 минут, 33 секундэд туулж, өмнөх рекорд амжилтыг 53 минут 45 секундээр шинэчиллээ.
Түүний хувцасыг Мерсисайдад дизайнер хийдэг Брайн Д Хэнлон хөнгөн чанарын хөөсөнцөр ашиглан урласан гэнэ.
Радэрфорд “Бирмингемийн олон улсын марафонд гүйх, ялангуяа ийм хувцастай гүйх амаргүй байлаа. Дахиад хэн нэгэн миний амжилтыг эвдтэл “гүйж буй хийлэн хүн”-ээ түр амраахаар төлөвлөж байна” гэж сэтгүүлчдэд уралдааны дараа ярьжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |