Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Сагсан бөмбөг: Он оны шилдгүүд шилдгүүдийнхээ эсрэг
2017-10-17

 

ОУХМ У.Оргил агсны нэрэмжит он оны аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн Спортын Төв Ордны “А” зааланд өчигдөр нээлтээ хийлээ. Монголын сагсан бөмбөгийн 50 гаруй жилийн түүхэнд анх удаагаа манай улсын үе үеийн шилдэг тамирчид төрсөн оноороо баг бүрдүүлэн орж байгаа тэмцээн зохиогдож байгаа юм. Өчигдөр 1989 оны шилдгүүдээс бүрдсэн шигшээ баг болон 1986 оны шигшээ багуудын тоглолтоор эхэлсэн уг тэмцээний нээлт 19:00 цагт нээлтээ хийн хөшгөө татсан. Улмаар үүний араас залгуулан 3 тоглолт болсон юм.

 

Өчигдөр болсон тоглолтууд:

1. 1989-1986 107:89

2. 1985-1993 68:75

3: 1988-1991 119:124

4. 1992-1990 87:79 гэсэн үр дүнгээр өндөрлөсөн.

 

Багагүй хугацаанд 5х5 сагсан бөмбөг буюу уламжлалт сагсан бөмбөгийн томоохон тэмцээн уралдаан, лиг болоогүй учраас өчигдөр спортын төв ордон битүү хүнтэй байлаа. Мөн нэг талаасаа ашгийн төлөө бус гэдэг утгаараа үнэ төлбөргүй байсан учраас, нөгөө талаасаа сагсан бөмбөг сонирхогчид ийм тэмцээн үзэж байгаагүй учраас сонирхолтой байсан биз. Сагсан бөмбөгчдөд ч гэсэн сонирхолтой байсан нь дамжиггүй. Өсвөр, оюутан, дээд лиг зэрэгт өөр өөр багаас хоорондоо өрсөлдөж байсан он жавууд нэг баг болон ах, дүү нартайгаа өрсөлдөх боломж тэр бүр гараад байдаггүй. Тэгвэл энэ тэмцээн тэр боломжуудыг хангаж өгч байна.

 

Уг тэмцээн энэ Бямба гариг хүртэл өдөр бүр Спортын Төв Ордны “А” зааланд үргэлжилнэ. Өнөөдөр тэмцээн дараах тоглолтуудаар үргэлжилнэ.

 

1. 1990-1991

2. 1992-1987

3. 1985-1986

4. 1993-1994

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин