Сан Антонио Спөрс баг хүчний довтлогч ЛаМаркус Алдрижтай гэрээний сунгалт байгууллаа. Дараа жил өөрийнх нь мэдэлд байсан 22.3 сая ам.долларыг ЛаМаркус Алдриж сунгасан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Дараа жил уг гэрээнээс татгалзаж чөлөөт агент болж болох байсан билээ. Тэгвэл үүнээсээ гадна дахин 2 жилийн 50 сая ам.долларын гэрээг үзэглэсэн байна. Ингэснээр Алдриж 35 нас хүртлээ ямар ч байсан бэртэл гэмтлээс бусад зүйлд санаа зоволтгүй сагсан бөмбөг тоглож болохоор боллоо.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийг тогтсон удаан тоглолтоор биш, хурд, шилжилт зонхилсон өндөр хэмнэлтэй тоглолтоор шийддэг болсон боловч мэргэжлийн сагсан бөмбөгийн хамгийн агуу дасгалжуулагчдын нэгэнд өндөр, чадварлаг залуус таалагддаг хэвээрээ бололтой. Алдриж, Пау, Патти Миллс, Кавай Леонард гэсэн тоглогчид Спөрс багийн ойрын хэдэн жилийн тулгын чулуунууд байх нь.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |